2-р сарын 15-ны оросын Челябинск мужид унасан солир өдөр бүр бидэнд нэг шинэ зүйлийг авчирч байна. Сэтгүүлчид ч эрдэмтдээс дутахгүй байна. Сансрын хуйвалдаан, тэрч бүү хэл, бүр шинэ зальт зэвсгийн тухай ч ярьцгааж байна. Гэвч солир нь улс төрд ч тэр, зэвсэглэлд ч тэр ямарч хамааралгүй, гэхдээ бүс нутагт гайхалтай реклам хийж чадна гэж “Оросын дуу хоолой” радиод шинжээч батлан хэллээ.

Челябинск хотод дэлбэрсэн солир нь оросын Интернетийн гол хошин шогийн объект болж байна. Тус бүс нутгийн батлан хамгаалахын тэргүүлэх аж үйлдвэрүүд рүү чиглэгдсэн янз бүрийн унаж байгаа оддын зүймэл зургууд болон шог зургуудаар сүлжээ дүүрчээ.Орон нутгийн эрх баригчид Брюс Уиллисийг дуудаж амжсангүй гэж хошигноцгоох болов. Солирыг Гэгээн Валентины өдөрт харь гаригийнхны ирүүлсэн бэлэг ч гэж нэрлээд авав.

Солирын бороо зөвхөн Орос улсын нутагт дэвсгэрт орсон төдийгүй Куба болон Калифорнид ч /АНУ/ харсан ажээ. Ийм өргөн газар зүй нь багагүй хэл ам даталж буй юм. Нэг хэсэг нь дайралт гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь харь гаригийнхны болзошгүй холбоо гэж байна. Эрдэмтэд сансрын биетийн нилээд хэдэн хэсгүүдийн тухай ярьцгааж байна. Тэдгээр нь бие биенээсээ нилээд зайтай нисч буусан, яагаад гэвэл манай дэлхий эргэлдэж байдаг. Гэхдээ хувилбар бүрийг судлаж үзэх нь хэрэгтэй юм гэж Пулковын одон орон судлалын хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ажилтан Сергей Смирнов хэлэхдээ:

«Энэ нь Дэлхий хоосон орон зайд бус, харин Нарны аймгуудын салбарт нилээд гүн сансрын биетүүдийн дунд хөдлөж байдаг гэдгийг батлаж байна. Энэ нь нэг урсгал, эртний сүүлт од юм уу, эртний солир, магадгүй эвдэрч сүйдсэн сансрын төхөөрөмжийн хэсгүүд бөгөөд одоо тэдгээр нь унаж байна гэж хэлэхийн аргагүй юм. Одоогийн байдлаар мэдээлэл цуглуулж байна. Тэгээд хамгийн уран зөгнөлт хувилбаруудыг ч судлах ёстой юм» гэлээ.

ХМХ-үүдийн хонжоо болон зарим улс төрчдийн орос улсын эсрэг цэргийн хуйвалдааны асуудлаар болон солирын дор халхалсан супер зэвсгийн туршилтуудын тухай хэлсэн зүйлүүд нь ердөө яриа төдийхөн л юм гэж футурологийн мэргэжилтэн Сергей Москалёв итгэлтэй байна.

«Энэ нь ямар нэгэн хуйвалдаан гэж бодохгүй байна. Ийм боломж хэнд ч үгүй. Америкчууд бидэн рүү солир хөөргөсөн гэдэг бол ёстой байж боломгүй зүйл. Энэ бол шар хэвлэлийн түвшин» гэж С.Москалев хэллээ.

Эрдэмтдэд солирыг олох боломж хараахан олдоогүй байна . Нэгэн хувилбраар солир нь Чебаркуль нууранд унажээ. Нөгөө хувилбраар ойр орчмын ойд унасан. Нөгөөтэйгүүр, сүйхээтэй хүмүүс сансрын биетийн хэсгүүдийн нэг граммыг хэдэн мянган доллараар зарах гэж үзэж байна. Ингэхдээ оросын цагдаагийн алба тэднийг сэрэмжлүүлж буй юм.

Ихэнхи тохиолдолд Интернетээр харь гаригийн бетийн хэсгүүд биш, харин чулуутай төстэй зүйлийг худалдаж байна.Сансрын биетийн хуйвалдааны болон гаригийнхны түрэмгийллийн тухай зөгнөлт таамгууд нь Челябинскийг дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг болгож мэдэх юм. Хэрвээ орон нутгийн аялал жуулчны компаниуд солир унасан ул мөрөөр аялал зохиох юм бол жуулчдын хөл тасарна гэж үгүй л болов уу.