Сирийн мөргөлдөөний зохицуулалт зогсонги байдлаас гарч байна. Яриа хэлэлцээг төлөвшүүлэх явдал гол сэдэв болсон гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгджээ. «2-р сарын 25-нд Москвад тэрээр Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллемтай хэлэлцээ хийж, Дамаск, сирийн сөрөг хүчний хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцэх юм.

Ирэх долоо хоногт хийх уулзалт сирийн мөргөлдөөний зохицуулалтад зарчмын хувьд чухал болж мэднэ. Сүүлийн үед Сири улсад болж байгаа үйл явдлыг үнэлэх талаар чанарын өөрчлөлт гарч байна. Тэгэхдээ мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудын ч гаднын этгэдүүдийн ч үнэлгээ өөрчлөгдөж байна Гэвч ахиц дэвшил гарсан гэхэд эртдэнэ. Хамгийн гол нь үйл явц эхлэсэн гэж Сергей Лавров үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Яриа хэлэлцээний сэдэв чухал болж байгаа нь мэдрэгдэв. Засгийн газар, сөрөг хүчний хооронд хэлэлцээ хийж эхлэх тухай бидний уриаг саяхан болтол няцааж байсан этгээдүүд ч энэ тухай ярьцгааж эхлэв. Урьд тэд Асадыг огцоруулахыг ямар ч яриа хэлэлцээний урьдчлсан болзол болгон тавьж байсан. Одоо ийм болзолын тухай өгүүлэхгүй байна. Нөхцөл байдлын ийм хөгжлийг сайшаан дэмжиж болно. Засгийн газрын ч сөрөг хүчний ч талаас янз бүрийн урьдчилсан болзол тавьсаар байсан ч зогсонги байдлаас гарч байна. Эдгээр урьдчилсан болзол яриа хэлэлцээнд саад учруулахаас сэрэмжлэхэд гаднын этгээдүүд туславал зохино» гэв.

Ийм яриа хэлэлцээг эхлүүлэх зорилгоор Орос улс сөрөг хүчний ч засгийн газрын ч төлөөлөгчидтэй уулзаж байна. Сергей Лавров Валид Муаллемын айлчлалын үеэр Сири улсын байдалд түүний өгөх үнэлгээг сонсох төдийгүй яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд шийдвэрлэх асуудлудыг авч үзэх юм. Практик алхамын тухайд гэвэл Вашингтоноос энэ талаар туслана гэдэгт Москва найдаж байна. Ням гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар хийсэн ярианы үеэр энэ тухай мэдэгдсэн гэж ОХУ-ын ГХ-ийн сайд мэдээлээд

«Бид найдвар төрүүлэм хүчин зүйл мэдрэгдсэнтэй холбогдуулан байдлыг авч үзэж хэлэлцсэн. Урьдчилан тавьсан болзолууд яриа хэлэлцээ хийх замд саад тотгор болох ёсгүй. Яриа хэлэлцээ хийх боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй гэж бид ч, Вашингтон ч үзэж байгааг Жон Керритэй хийсэн яриа нотлон харуулсан. Засгийн газар, сөрөг хүчний хооронд яриа хэлэлцээ хийж,хэн хаана яриа хэлэлцээ хийх зэрэг 2-р зэргийн асуудлудыг зохицуулахын тулд хоёр талаас бололцоотой бүхнийг хийнэ» гэв.

Сирийн асуудлыг нухацтай хэлэлцэхийн тулд ойрын үед уулзахаар утсаар хийсэн ярианы үеэр тохиролцсон гэж Сергей Лавров онцлов. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга гадаад орнуудаар анх удаа аялах үеэр 2-р сарын 24-нд буюу 3-р сарын 6-нд уулзаж болзошгүй.