Ойрхи Дорнодын өнөөгийн байдал хангалттай биш хэмээн Москва үзэж байгааг өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Бүс нутат гарч байгаа өөрчлөлттэй холбоотой зарим зүйл Арабын орнуудын холбоог төдийгүй оросын талыг түгшүүлж байна гэж сайд Орос улс-Арабын орнуудын холбооны сайд нарын анхны уулзалтыг нээж хэлэв.

Арабын орнуудын холбооноос араб дахинд гарсан мөргөлдөөнийг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэвэл зохино гэж Лавров тэмдэглэв. Холбоо бүс нутгийн орнуудын дотор гарсан мөргөлдөөнийг улс төр, шашин, омгийн бүх бүлгийн төлеөөлөгчдийг оролцуулан яриа хэлэлцээ хийх замаар давах ёстой гэж Москва үзэж байна. Түүнээс гадна НҮБ-ын АЗ-ийн тов тодорхой мандатгүйгээр дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохоос түдгэлзэх хэрэгтэй гэж Лавров хэллээ.

Тэрээр палестин-израилийн мөргөлдөөнийг хөндөн ярьж, Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахад зуучлаж байгаа ОХУ, АНУ, ЕХ, НҮБ ба Арабын орнуудын холбооны хүчин чармайлтыг идэвхжүүлэх нь зайлшгүй чухал гэж ахин тэмдэглэв.

«Эдгээр дөрвөн зууч Арабын орнуудын холбоотой хамт ажиллахыг санал болгож ирсэн» гэж Сергей Лавров хэлжээ.