Хар тэнгисийн флотын явган цэргийн томоохон дөрвөн отряд ойрын үед Газрын дундад тэнгист цэргийн алба хаана. Энэ тухай Орос улсын БХЯ-ны хэвлэл, мэдээллийн газраас уламжлав. 1-р сарын 19-29 өдрүүдэд Хар тэнгис болон Газрын дундад тэнгист зохиогдсон ТЦФ-ын сургуулилтын дүнд тус байгууллагын удирдлага оросын цэргийн хугацаат албатнуудыг Газрын дундад тэнгист цэргийн хөлгүүд дээр цэргийн албаа үргэлжлүүлэн хаах шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар Газрын дундад тэнгист ТЦФ-ын нэг байлдааны хөлөг онгоц болон хангамжийн нилээд хэдэн хөлөг онгоцнууд байна.Оросын цэргийн шинжээчийн таамагаар, хөлөг онгоцнууд нь оросын иргэдийг Сириэс шилжүүлэн нүүлгэх ажилд оролцож болзошгүй юм гэснийг РИА Новости агентлаг уламжилжээ.