Өнөөдөр Москвад яамны түвшингийн орос-арабын хамтын ажиллагааны анхдугаар чуулган нээгдэнэ. Чуулганы ажилд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби болон Ирак, Кувейт, Ливан болон Ливийн ГХЯ-ны тэргүүн нар оролцоно . Яриа хэлэлцээрийн явцад ойрхи-дорнодын бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Сирийн байдалд онцгой анхаарлаа хандуулах болно. Орос-арабын хамтын ажиллагааны анхдугаар чуулганы явцад оролцогчид ирээдүйд сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхний дунд яриа хэлэлцээр явуулах тухай хэлэлцэж магадгүй юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдийн үеэр НҮБ-ын тусгай төлөөлөгч болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчид - Лахдар Брахими болон Набиль аль-Араби нар Каирт Сирийн Үндэсний сөрөг хүчнийхний болон хувьсгалын хүчнийхний эвслийн сирийн сөрөг хүчнийхний болон эрх баригчдын дунд яриа хэлэлцээр явуулах тухай санал санаачилгыг хэлэлцсэн юм. Сирийн Үндэсний сөрөг хүчний болон хувьсгалын хүчнийхний эвслийн Улс төрийн товчооны гишүүн Валид аль-Бунни өмнө хийсэн мэдэгдэлдээ, сөрөг хүчнийхэн нилээд хэдэн тавьсан нөхцөлүүдийг хэрэгжих тохиолдолд эрх баригчидтай яриа хэлэлцээр явуулахад бэлэн байна гэжээ.