Сири улсаас гарч явахыг хүссэн оросын болон ТУНХ-ын орнуудын 99 иргэнийг Онцгой байдлын онгоцоор Москвад авчирлаа. Онгоц оросын нийслэлийн Домодедово онгоцны буудалд өнөө өглөө газардав. Үүний өмнө мягмар гаригт оросын ОБЯ-ны /МЧС/ хоёр онгоц тус улсад 46 гаруй тонн хүмүүнлэгийн тусламж хүргэсний дотор хөдөлгөөнт цахилгаан станц, майхан, хөнжил, ор болон нэн тэргүүнд шаардлагатай ахуйн хэрэглээний бараа болон хүнсний зүйлүүд байна. Хоёр дахь онгоц буцахдаа зорчигчгүй, хоосон иржээ.