ОХУ-ын БХЯ-ны цэргийн тагнуулын газар болон Холбооны аюулгүй албанаас ойрын үед шуурхай зорилтуудыг хэрэгжүүлэх үйлсдээ хулгануудыг ашиглах болно. Энэ тухай өнөөдрийн “Известия” сонинд бичжээ. ОХУ-ын Ерөнхий штабын эх сурвалж сэтгүүлчдэд уламжлахдаа, энэ жилийн хавраас тусгайлан сургасан хулгануудыг туршиж эхэлнэ гэжээ. Туршилтууд нь оросын тусгай албануудын ашиг сонирхолд нийцүүлэн явуулна.

Хулгануудаар нохойнуудыг орлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тэд дэлбэрэх бодисууд болон зэр зэвсэг,  тасалгаанд нуугдсан хүмүүсийг илрүүлэх юм. Тагнуулын газрын сонирхолыг хээрийн нөхцөлүүд татаж байгаа бол, Холбооны аюулгүй албыг хотын байшин барилгууд татаж буй юм гэж хэвлэлийн харилцан ярилцагч цохон тэмдэглэжээ. Үүнтэй зэрэгцэн оросын тусгайгийнханд зориулан хулганыг ашиглах хувилбаруудыг боловсруулж байна.

Мэрэгчдийг нэг сарын хугацаанд 150 үнэрт сургадаг. Дэлбэрэх бодисийг илрүүлэхийн тулд тэдэнд хэдхэн грамм хангалттай, тэд зэвсгийг дарины үнэрээр болон зэвсгийн тосны үнэрээр илрүүлдэг байна. Ажлын ээлжийн хугацаа 6-8 цаг бөгөөд нийт бэлтгэсэн бие бүрэлдэхүүн нэг жил ажиллахад хүрэлцээтэй гэж шинжээч батлан хэлэв.