АНУ-ын сансар судлалын үндэсний удирдах газар /НАСА/ сансрын жижиг биетүүдийг илрүүлэхэд зориулан тусгай ажиглалтын системийг боловсруулж байна. Одоогийн байдлаар дэлхийд заналхийлэх солируудын тухай мэдээлэх систем буюу АТЛАС-ын зургийг санхүүжүүлж байна. АТЛАС нь объектыг дэлхий дээр унахаас гурван долоо хоногийн өмнө 150 метрын хүртэлх диаметрын зайд болон нэг долоо хоногийн өмнө 45 метрийн зайнаас илрүүлэх боломжтой юм. Төслийн өртөг нь 5 сая ам.долл. байх бөгөөд төслийн боловсруулагчаар Маноа дахь Гавайн их сургууль байна гэж “Интерфакс”агентлаг уламжлав.