Солир мөн өргөрөгт дөнгөж дөрвөн цагаар хожим тэсрэсэн бол Петербургийг үнсэн товрог болгох байсан.Азаар америкийн эрдэмтэн Билл Макгуайрын мөн дүгнэлт 2-р сарын 15-нд унасан челябинскийн биш 1908 онд Подкаменная Тунгускад дэлбэрсэн солирт хамаатай юм. Түүнийг Тунгуссын гэж нэрлэсэн билээ.Солирын хөдөлгөөнийг урьдчилан тааварлах аргагүй. Хүн төрөлхтөн одоогоор солироос өөрийгөө хамгаалаж чадахгүй.

1500 орчим хүн 2-р сарын 15-нд Уралд унасан солирт нэрвэгджээ. Уралынхаас илүү аймшигт сансрын биет гариг дэлхийд цохилт өгтөл ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн дүгнэлт тэр даруй хийсэн юм.

Солирын дайралтаас хамгаалах бамбайг бий болгох санал аль хэдийнэ дэвшүүлж, шинжлэх ухааны бүлгийнхэн түүнийг нэг бус удаа хэлэлцэж, кино урлагт янз янзын хэлбэрээр хэрэгжүүлж үзүүлсэн юм. Үнэн хэрэг дээр сансрын том биетээс дэлхийг урьдчилан хамгаалах боломжийн тухай үг яриа ор үндэсгүй байна гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Нарны системийн хүрээнд томоохон объект тухайлбал жижиг гаригийн хөдөлгөөнийг сайн ажиглаж болно. Иймээс тэдгээр нь ямар нэг аюул учруулахгүй байх. Харин Нарны системээс гадуур орших объектууд аюултай. Тэдгээрийг ажиглахад олон улсын систем шаардагдаж байна.

Түүний тусламжтайгаар сансрын аюултай объектын хөдөлгөөнийг ажиглаж болно. Өнөөгийн дуран авайн систем мөн зорилтыг хэсэгчлэн биелүүлж байна. Үүний хамт тус систем объектыг зөвхөн илрүүлэх чадвартай. Маш хурдан хөдлөж байгаа биетийн даялалыг өөрчлөх зорилгоор юу ч хийж амжихгүй» гэв.

Дэлхийг аюулаас хамгаалахын тулд наанадаж олон мянган, бүр олон арван мянган км зайтай орших аюултай биетийг даялалаас нь гарган устгах хэрэгтэй гэж Евсеев тэмдэглэв. Өөрөөр хэлвэл сансарт байрлуулах жишээ нь химийн лазераар тоноглох, дэлхийн биш объектуудын даялалыг өөрчилж мэдэх зарчмын хувьд өөр хамгаалах систем шаардагдаж байна гэж Евсеев хэллээ.

Дэлхийг хамгаалж мэдэх ийм систем ухаанд багтамгүй гэмээр их өртөгтэй.Үүнтэй холбогдуулан АНУ-ыг жишээ болгон дурдая. Тус улс энхийг эрхэмлэх бодлогоос биш, харин «оддын дайны» өртөг дааж чадахгүй учир зэвсгээ сансарт одоо болтол гаргаагүй байна.

Гэвч шинжээчид сансрын бамбайг байгуулах асуудлаар өөр өөр саналтай байна. Аюултай том объект дэлхийтэй ердөө мөргөлдөхгүй. Дэлхийн соёл иргэншилд заналхийлж мэдэх сансрын объектыг илрүүлж болно гэж бараг лавтай хэлж болно гэж өөдрөг үзэлтэй шинжээчид үзэж байна. Аз дайрвал челябинскийнхтэй тэнцэх солирыг ажиглаж болно.

Ийм аюул тулгарахыг зөвхөн зарим тохиодолд хүмүүст урьдчилан мэдээлж болно. Шинжээчдийн хэлснээр уралынхтай адил үйл явдал хаяа нэг болдог.Ус дэлхийн гадрагын дөрөвний гуравыг эзлэж улмаар хүн амьтангүй байгаа нь хүн төрөлхөтнийг аврах нэг ёсны хүчин зүйл болсон юм.

Гэвч ийм солир Европ буюу Азийн шигүү хүн амтай нутагт унавал гарцаагүй сүйдэх юм.