Орос улс НАТО болон АНУ-тай ПДХ системийн асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна. ПДХ системийн хөгжлийн зарим талыг хэлэлцвэл зохино гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссентай хийсэн уулзалтынхаа дүнгээр мэдэгдэв.

Энэ сэдэв Москва НАТО-гийн хоорондын харилцаанд саад тотгор болсоор байна гэж Сергей Лавров Брюссельд уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэжээ. Өчигдөр талууд хэлэлцээ хийж, яриа хэлцээг үргэжлүүлэх үүднээс асуудлыг авч үзсэн байна.

Тус системийг байрлуулах ажиллагааны үр бүтээл эргэлзээтэй байна гэж АНУ-д ч үзэх болсон нь чухал гэж Оросын ГХ-ийн сайд тэмдэглээд

«ПДХ системийг байрлуулах төлөвлөгөөний нэг ч үг өгүүлбэрийг өөрчилж болохгүй гэж НАТО-гийн түншүүд үргэлж үзэж ирсэн. Мөн систем өнөөгийн байдлаар үр ашигтай болох нь эргэлзээтэй гэж одоо АНУ-д зарим этгээд үзэх болсон. Өөрөөр хэлвэл АНУ-аас санаачилж, НАТО-гийн сайшаасан ПДХ систем Орос улсад аюул учруулах биш АНУ-д үр ашигтай болох эсэх үүднээс авч үзэж эргэлзэж байна.

Иймээс системийн зарим талыг хэлэлцвэл зохино. Москва, Вашингтоны хоорондын харилцааны хүрээнд гол шийдвэрийг олж болохыг НАТО-гийн төлөөлөгчид сайн ойлгож байгааг уулзалт яриа харуулав. Бид ийм яриа хэлэлцээ хийхэд бэлэн. НАТО болон дэлхийн ПДХ системийн гол санаачлагч болох АНУ-тай яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ» гэв.

Расмуссен, Лавров хоёр санал зөрөлдөөнөөс гадна Москва НАТО-гийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцэв. Хамтын ажиллагаа уулзалтын гол сэдэв болжээ. Оросын сайдын хэлснээр харилцан ажиллагаа эрчимтэй сайн хөгжиж байна. Далайн дээрэмчидтэй хамтран тэмцэж, терроризмыг сөрөн зогсож, хамгийн гол нь эвслийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш тус улсын байдал ямар болоход анхаарал тавьж байна.

Эдүгээ Ульяновск дахь оросын баазыг эвслийн ачаа дамжин өнгөрөх хүрээнд хамт амжилттай ажиллаж байна. Түүнчлэн эвсэл оросын нисдэг тэрэг худалдан авах, Афганистаны хууль сахиулах байгууллагын ажилтнууд бэлтгэх зэрэг төслийг хэрэгжүүлж байна. Гэсэн ч Орос улсыг түгшүүлж байгаа гол асуудлыг шийдвэрлээгүй. Энэ нь 2014 оноос хойш НАТО Афганистанд ямар үүрэг гүйцэтгэх вэ? гэдэг асуудал гэж Сергей Лавров онцлоод

«НАТО Афганистанаас гарсан ч афганистаны боловсон хүчин бэлтгэх, зөвлөмж өгөх мэргэжилтнүүдээ үлдээх юм. Үүрэг нь ямар болохыг ойлгох нь чухал. Нутаг дэвсгэрийг хамт хамгаалах гол үүрэг гүйцэтгэх ёстой гэх мэт үг яриа сонсогдож байна. Тэгвэл хэнээс хамгаалах вэ? Жишээ нь одоо Хойд Европт сургууль явуулах гэж байна. Цэргийн хаалттай эвслийг цаашид байлгаж, хүйтэн дайны зүй тогтолд буцахыг хүссэн хүмүүстэй ил шууд ярилцах хэрэгтэй. Ингэхэд бэлэн байна» гэв.

Москва Орос улс-НАТО зөвлөлийн хүрээнд бүх түнштэй илэн далангүй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Орос улс-НАТО зөвлөлийн ээлжит уулзалт ГХ-ийн сайд нарын хэмжээнд энэ хавар болох юм. ОХУ-ын БХЯ Евроатлантын аюлгүй байдлын цэрэг-улс төрийн янз бүрийн асуудлаар томоохон бага хурлыг 5-р сарын 2 дахь хагаст зарлан хуралдуулах төлөвлөгөөтэй байна.