Буриад улс Сар шинийн Сагаалганы баяр тэмдэглэж байх өдрүүдэд тус улсад Жуулчны жил эхэллээ. БНУ-ын хувьд аялал жуулчлал нь чухал юм. Ихэнх талбай нь экологийн бүсэд байдгийн улмаас тус бүс нутагт аж үйлдвэр хөгжүүлэхэд нилээд бэрхшээлтэй байдаг. Холбооны хууль тогтоомжийн дагуу энд аж үйлдвэр явуулах хориотой. Харин аялал жуулчлал бол БНУ-ын хувьд маш ирээдүйтэй салбар юм гэж Буриад улсын аялал жуулчлалын агентлагийн төлөөлөгч Вячеслав Дмитриев тэмдэглээд

«Аялал жуучлалын салбарын хөгжил нь ойрын жилүүдэд тус улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл байх болно. Бид түүх-соёл, байгалийн нилээд хэмжээний сан хөмрөг баялагтай. Манай үндсэн баялаг бол Байгаль нуур, энэ бол дэлхийн хамгийн их цэнгэг усны нөөц юм. Нуурын орчимд зочид буудлууд барьж байгуулсан төдийгүй Улаан-Үд хотоос зам тавьсан байгаа. Нуурын эрэг дээр дэд бүтцийн объектуудыг эрчимтэй барьж байна. Энд аялал жуучлалын онцгой бүс байгуулсан бөгөөд энэ нь жуулчны тоог нилээд хэмжээгээр нэмэгдүүлнэ. Буриад улс нь Аялал жуулчлал хөгжүүлэх холбооны зорилтот хөтөлбөрт орсон юм» гэлээ.

Буриад улсыг Евр-Азийн дорнын хаалга гэж нэрлэдэг. Тус улс  Монгол, Хятад улсуудтай амжилттай хамтран ажилладаг.

«Энэ зун бид олон улсын экологийн жуучлалын чуулган зохион явуулна, тэнд тухайлбал, Монгол улсын төлөөлөгчид оролцох болно. Чуулганы нэг салбар хуралдаан нь Монгол улсын экологийн жуучлалын хөгжилд зориулагдсан байна. Энэ орон нь эл чиглэлээр сайн ажиллаж байгаа бөгөөд ялангуяа, эрчим хүчний хэмнэлттэй жуулчны баазын гэрийн лагериуд илүү амжилттай хөгжиж байгаа юм. Энэ туршлагыг бид заавал судлах ёстой.

Монголчуудтай хамтран хэрэгжүүлж байгаа бидний төслүд тодорхой хэлбэртэй болж байна. Байгал нуур дээр ирж амарсан аялагчид Хөвсгөл нууранд амралтаа үргэлжлүүлэх боломжтой төдийгүй Монгол оронтой танилцах бололцоотой. Эл чиглэлийг туршсан байгаа. Дэд бүтэц бий болсон. Харин Мондын хилийн боомтод Олон улсын статус олгох асуудлыг шийдэж чадахгүй байна. Одоогоор эл боомтоор орос, монголын иргэд л нэвтэрч байна. Гэтэл гуравдагч орны олон иргэд үүгээр нэвтрэхийг хүсдэг» гэж Вячеслав Дмитриев хэллээ.

Буриад улсын хөгжлийн хөтөлбөрөөр Орос улсын энэ бүс нутгийн жуулчдын тоо 2020 он гэхэд жилд 2 сая хүртэл тоогоор өсөх боломжтой аж.