Өнөөдөр Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин АНУ-ын тагнуулын нисэх хүчинтэй хамт Японы тэнгист ээлжит цэргийн сургууль явуулж эхлэсэн тухай Өмнөд Солонгосын БХЯ-ны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ. Өмнөд Солонгосын ТЦХ-ний байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоцууд болон АНУ-ын ТЦХ-ний тагнуулын нисэх онгоцууд сургуулилтад оролцож байна. «Цэргийн сургуулийн зорилго дайсны аюулыг няцаах бэлэн байдлыг шалгахад оршино» гэж Өмнөд Солонгосын БХЯ онцлов. Урьд 2-р сард Өмнөд Солонгос, АНУ-ын явуулсан цэргийн сургуульд америкийн атомын шумбагч онгоц оролцсон билээ. Хожим эдгээр хоёр орны Цэргийн нисэх хүчний хамтын сургууль явагдав. Эдгээр цэргийн сургууль БНАСАУ-ын цөмийн туршилтаас болж Солонгосын хойгийн байдал улам хурцдсан нөхцөлд явуулж байгааг ажиглагчид тэмдэглэжээ.