Хятадын Ардын чөлөөлөх арми дэлхийн хамгийн хорон санаат хакеруудыг хяналтдаа авсан гэж өнөөдөр Франс Пресс агентлаг америкийн Mandiant компанийн мэдээллээс иш татан уламжлав.Мэдээллийн аюулгүй байдал дээр ажиллаж байгаа америкийн компани сүүлийн гурван жилд мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Америкийн сонин, засгийн газрын байгууллага, компаниудыг дайрч байгаа хакерууд Хятад улсад байрласныг компанийн шинжээчид илрүүлэв.

Хятадын засгийн газар эдгээр хакерыг мэднэ гэж Mandiant компани мэдэгдэв. АРТI хэмээх нэгэн бүлгийн кибер дайралтын тоот ул мөрийг Шанхайн захад байгаа борхон байшин хүртэл мөрдөн ажигласан аж. Энэ бүлэг ХАЧА-д шууд хамаатай хийгээд хятадын засгийн газраас дэмжлэг авч байна гэж америкийн тал үзсэн юм.

Энэ оны 2-р сард хакерууд New York Times Wall Street Jornal болон Twitter ба Интернетийн өөр салбарыг дайрсан билээ. Хятадын хакерууд хятадын удирдагчдын тухай мэдээлэл нийтлэсний хариуд ийнхүү дайрсан бололтой гэж Франс Пресс агентлаг тэмдэглэжээ.