Оросын 40 орчим үйлдвэр сүүлийн үеийн боловсруулалтаа Абу Дабид (Арабын Нэгдсэн Эмирт Улс) олон улсын «IDEX-2013» зэвсгийн үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Тэдгээр хуягт техникээс гадна буудлагын ба бэртээх зэвсэг, радиоцахим цоо шинэ тоног төхөөрөмжөө авчирсан юм. Зохион байгуулагчид манай үзэсгэлэнгийн танхимд гойд анхаарал тавьж байна. Удмын хунтайз, дээд ерөнхий командлангчийн орлогч Мухаммед бен Заед аль-Нахайян оросын үзмэрүүдийг сонирхон үзжээ. «Нисдэг» Т-90 танк үзэгчдийн сонирхолыг татаж байна. Танк маш хурдан хийгээд саад тотгорыг давпах үеэр олон метр өндөр «харайх» учир тийм нэртэй болсон. Дэлхийн 59 улсын 1100 гаруй компани үзэсгэлэнгийн ажилд оролцож байна.

Гэрэл зураг