Өчигдөр Москвад ОХУ, Монгол Улсын БХ-ын сайд С. Шойгу, Д. Бат-Эрдэнэ нар цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлыг авч үзэж хэлэлцсэн тухай Оросын тусгай газрын хэвлэлийн алба уламжлан мэдээллээ.

«Бид цэрэг-техникийн хамтын ажиллагаа болон хамтын цэргийн сургууль, монголын цэргийн мэргэжилтэн - офицерууд ч, кадетууд ч боловсрол эзэмших зэрэг асуудлыг авч үзсэн. Бид монголын залуу иргэдийг сургаж байна, цаашдаа ч сургана» гэж Сергей Шойгу хэлснээс БХЯ-ны хэвлэлийн алба иш татав.

Сайдын хэлснээр Орос улсаас Монголын Зэвсэгт хүчинд хойшид ч дэмжлэг үзүүлж, цэрэг-техникийн хамтын ажиллагаанд туслаж, хамтарсан цэргийн сургууль явуулж, монголын цэргийн боловсон хүчнийг ОХУ-ын БХЯ-ны их дээд сургуульд суралцуулна.

Хэлэлцээний дүнгээр хоёр тал  цэрэг-техникийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхээр тохиролоцсныг Монгол улсын БХЯ-ны тэргүүн батлав. «Монголын иргэдийг оросын цэргийн их дээд сургуульд цаашид суралцуулна. Эдүгээ гадаадад сурч байгаа монголын иргэдийн 60 гаруй хувь нь Орос улсад ногдож байна» гэж Монгол улсын сайд хэллээ. Монголын армийг зэвсэглэсэн зэвсгийн дийлэнх  хэсэг нь зөвлөлтийн буюу оросын үйлдвэрлэлийнх» гэж Д. Бат-Эрдэнэ тэмдэглэжээ.

Халхын голд японы милитаристуудыг ялахад ЗХУ асар их үүрэг гүйцэтгэснийг Д. Бат-Эрдэнэ тэмдэглээд 2014 онд мөн ялалтын 75 жилийн ойг хамт тэмдэглэхийг оросын талд санал болгов. «БХ-ын сайдын хувьд гадаадад анхны айлчлал хийж байна. Гадаад орнуудад хийх айлчлалуудаа Монгол улсын хамгийн үнэнч анд- ОХУ-д хийх айлчлалаар эхлэхийг  хүссэн» гэж тэрээр хэлэв.

Монгол улсын БХЯ-ны төлөөлөгчдийн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд тэд Баруун цэргийн тойргийн Москва мужийн Алабинод мотобуудлагын 5-р бригадад очиж, эд материалын бааз, байлдааны бэлтгэлийн зохион байгуулалт, цэргийн алба хаах нөхцөл, нэгдлийн цэргийн албан хаагчдын ахуйн байдалтай танилцана. Монгол улсын цэргийн төлөөлөгчид 2-р сарын 21-нд ОХУ-д хийсэн айлчилаа өндөрлөх юм.