Пакистаны эрх баригчид өмнөд Гвадар боомтыг Хятадын Chinese Overseas Port Holdings компанийн хяналтад шилжүүлэх тухай хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурав. 1-р сарын сүүлээр Пакистаны эрх баригчид мөн хэлэлцээрийг бүрэн төгс сайшаасан билээ. Хятад улстай байгуулсан шинэ хэлэлцээр пакистаны ард түмэнд шинэ боломж олгож, пакистан-хятадын харилцаанд шижим түлхэц үзүүлнэ гэж Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари мэдэгджээ.

Гвадар боомт худалдааны салбарт давуу болох төдийгүй Персийн булангийн орнуудаас эрчим хүчний нөөц улс орондоо тээвэрлэх замыг нэлээд богиносгох боломж Хятад удсад олгохыг шинжээчид тэмдэглэв. Ираны хилээс 70 км зайтай орших Гвадар боомтыг 2007 онд барьж эхлэсэн билээ. Хятад улсаас төсөлд 200 тэрбум орчим доллар оруулж, санхуүүжүүлэлтийн 75 хувийг хангажээ. Хятад улсын Тэнгисийн цэргийн хүчний баазыг Гвадарт байгуулаасай гэж Пакистан улсын БХ-ын сайд Ахмад Мухтар 2011 оны 5-р сард мэдэгдсэн билээ. БНХАУ ийм төлөвлөгөөтэй байгааг ГХЯ нь батлаагүй. Өөрийн зүгээс Энэтхэг улс Гвадар боомт Хятад улсын хяналтад шилжихэд сэтгэл түгшснээ 2-р сарын эхээр илэрхийлсэн юм.