Өчигдөр Тунисын ерөнхий сайд Хамади аль-Жибали «намч бус» технократ (аж үйлдвэрийн монопольт засаг) засгийн газрыг эмхлэн байгуулах төлөвлөгөө нь дампуурсан тухай өчигдөр зарлан мэдээлсэн гэж Франс Пресс агентлаг уламжлан мэдээлэв. Улс төрийн гол гол хүчин эл асуудлаар зөвшилцэж чадсангүй гэж ерөнхийлөгч мэдэгджээ. Ийм засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахгүй бол огцроно гэж урьд аль-Жибали мэдэгдсэн билээ. Гэсэн ч энэ удаа тэрээр албан тушаалаа орхихийг дурдаагүй хийгээд «өөр хэлбэртэй засгийн газар байж болно» гэж тэдэглэсэн байна.

Сайд нарын танхимыг тарааж, техникийн засгийн газрыг эмхлэн байгуулах тухай шийдвэр 2-р сарын 6-нд Тунист сөрөг хүчний нэрд гарсан төлөөлөгч Шукри Бельидаг хөнөөсний дараа гаргасан юм. Тунисын эрх баригч «Ан-Нахда» лалын нам энэ аллагад хамаатай гэж сөрөг хүчин зэмлэсэн билээ. Нам зэмлэлийг няцааж, технократ засгийн газрыг эмхлэн байгуулах саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхий зсайд мөн чухал шийдвэр гаргах үеэрээ намтай зөвлөлдөөгүй байна.