Оросын «Роснефть» нефтийн компанийн тэргүүн Игорь Сечины Хятад улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. БНХАУ-ын нефть хийн томоохон компаниудтай хамтран ажиллахаар мөн айлчлалын явцад тохиролцсон байна. Игорь Сечин БНХАУ-ын Төрийн зэвлэлийн ерөнхий сайд Ван Цишантэй Бээжингээс буцахынхаа өмнө айлчлалынхаа хүрээнд 2 дахь удаагаа уулзана. Тэд CNPC,Sinopec,CNOOC зэрэг хятадын улсын нефть хийн корпорацын захирлуудын зөвлөлийн дарга Зян Земинь,Ерөнхий захирал Жоу Зипин нартай хийсэн хэлэлцээг дүгнэх юм. «Роснефть» компанийн мэдэгдлээс харахад уулзалтаар «хятадын компаниудыг оросын эх газрын усан дорхи үргэлжлэлд хэрэгжүүлэх хайгуул, олборлолтын төслүүд дээр хамтран ажиллахад оролцох боломжийг авч үзэж, хамтын ажиллагааны тухай хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ.