2-р сарын 12-нд цөмийн 3 дахь туршилт хийснийг дэмжих цуглаан БНАСАУ-д хийсээр байна. Засаг захиргаа, үйлдвэр, хөдөөгийн хоршоогийн төлөөлөгчид болон оюутан багш нар Пхёнан-Пукто, Чагандо, Хамгён-Пукто мужуудад хийсэн олон нийтийн хурал цуглаанд оролцов. Цөмийн амжилттай туршилт бол түүхэн үйл явдал юм. Энэ туршилт «хиймэл дагуулыг энхийн зорилгоор хөөргөх БНАСАУ-ын хууль ёсны эрхийг хасахыг» санаархсан АНУ-ын санаачилсан хориг тогтоох кампанит ажиллагаанд хариу өгсөн гэж үг хэлэгсэд онцлов. «Цөмийн зэвсэгтэй БНУлсынхаа сүр хүчийг бахархан харуулахыг» цуглаанд оролцогчид уриалжээ. НҮБ-ын АЗ тус улс цөмийн туршилт хийсний хариуд хийх алхам тухайлбал Умард Солонгосын эсрэг шинэ хориг тогтоох боломжийг авч үзэж хэлэлцэж байна.