2-р сарын 15-нд Оросын Уралд унасан чебаркулын солир бараг 10 мянган тонн жинтэй байсан гэж Америкийн сансрын агентлаг (НАСА) дүгнэв. 7 мянган тонн жинтэй хэмээн урьд тус агентлаг үзсэн билээ. Америкийн «Уолл стрит жорнал» сонин энэ тухай мэдээлжээ. НАСА-гийн тооцоолсноор тэнгэрийн биет тэсрэсэн үеэр ялгаран гарсан энерги 500 килотоннд хүрсэн. Энэ нь Хиросима дээр хаясан бөмбөгийн хүчин чадлаас 30 дахин илүү байна. Чебаркулын солир хэр хэмжээгээрээ тунгуссынхны дараа хоёрт орж байна гэж НАСА-гийн шинжээчид үзжээ. Нэгэн шинжээчийн сонинд мэдээлсэнчлэн барагцаалбал 100 жил дутам ийм үзэгдэл гарч мэднэ.

Гэрэл зураг