Дэлхийн хамтын нийгэмлэгээс Мали улсад соёлын өвийг сэргээхэд 10 сая гаруй доллар гаргах юм. Лалын радикал хүчний ажиллагаа соёлын өвөд их хохирол учруулжээ. Өчигдөр ЮНЕСКО-гийн зөвлөлгөөнөөс ийм шийдвэр гаргав. Эдгээр хөрөнгийг юуны түрүүнд Тимбукту бунхан, Гао дахь Их Аскины бунханыг сэргээхэд чиглүүлнэ. Түүнээс гадна урлагийн бүтээлийг хууль бусаар худалдахтай тэмцэх арга хэмжээг чангатгана. Лалын радикал бүлгүүд өнгөрсөн оны хавар Мали улсад засгийн эрхэнд гарав. Шүтээн гэмээр дурсгалуудыг «Аллахад харш» хэмээн эдгээр бүлэг үзэж, эвдэн нурааж эхлэсэн билээ.