Иракын Курдистаны ерөнхийлөгч Масуд Барзани өнөөдөр Москвад айлчлахаар хүрэлцэн ирэх тухай «Интерфакс» агентлаг Ирак улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчийн мэдээлллээс иш татан уламжлав. Айлчлал 2-р сарын 23-нд хүртэл үргэлжлэнэ. Оросын албаны хэдэн төлөөлөгч Барзаниг хүлээн авч уулзаж болзошгүй гэж ЭСЯ-ны төлөөлөгч мэдээллээ. Талууд Ирак, Сири улсуудын байдал болон түлш-эрчим хүчний салбарт харилцан ажиллах төлөвийг авч үзэж хэлэлцэх бололтой.