ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Иорданы хаан 11 Абдалла нар өнөөдөр Москвад уулзаж, Сири улс, Ойрхи Дорнодын байдлыг авч үзэж хэлэлцэнэ. Түүнчлэн талууд худалдаа-эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх,боловсролын хүрээнд харилцан ажиллах асуудлыг хэлэлцэх тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Орос улсыг Иорданы нутаг дэвсгэрт анхны АЦС барихад оролцуулах төлөвийг авч үзэх юм. Түүнээс гадна дэд бүтцийн хөгжил,ашигт малтмалын олборлолт хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний асуудал болох тухай Риа Новости агентлаг мэдээлэв.