Орос улс Хятад,Энэтхэг улсуудтай харилцааг хөгжүүлэхийг чухал ач холбогдолтойд үзэж байна. Энэ нь дэлхийн хүчний чадавхи Ази Номхон далайн бүс нутаг тийш чиглэгдсэнтэй холбоотой гэж ОХУ-ын ГХЯ-ны сайтад нийтлэсэн «ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд» өгүүлжээ. Эдүгээ дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээнд зонхилох өрнөдийн боломж багассаар байгааг баримт бичигт тэмдэглэжээ. Орос-Энэтхэг-Хятад хэлбэрээр гадаад улс төр, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны механизмыг цаашид хөгжүүлэх нь чухал гэж Орос улс үзэж байна.

Үүний хамт ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд ЕХ-той харилцааг хөгжүүлэх нь чухал гэж Орос улс үзэж байна. Түүнчлэн манай орон хоёр талын хамтын ажиллагааны чадавхи болон хоёр гүрэн улс дэлхийн стратегийн тогтонги байдлыг хариуцаж байгааг харгалзан АНУ-тай харилцахыг баримт бичигт заажээ.