Түүний дэглэмийг түлхэн унагаах гэсэн босогчдыг манай цэргүүд ялна гэдэгт итгэлтэй байна гэж Сири улсын ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Сири улсад албан ёсоор айлчилсан Ливаны улс төрчтэй ярилцахдаа энэ мэдэгдлийг тэрээр хийсэн байна гэж АФП агентлаг ливаны ОН-ийн ХМХ-үүдээс иш татан мэдээлсэн байна. Асад ялалт байгуулахад итгэлтэй байна гэдгээ илэрхийлээд улс төр, цэргийн хөшүүрэг ч байна гэж хэлсэн байна. Улс төрийн тавцан дээр болон хэт даврагчидтай хийх тэмцэлд хийх зүйл их байна гэж тэр тэмдэглэсэн байна. Сири улс “үгсэн хуйвалдагчдыг” ялан дийлэх тавилантай, сиричүүдийн ихэнх нь дэглэмийг дэмжиж байгаа гэж тэр бас мэдэгджээ. Сири улсад 2011 оны 3-р сараас эхлэн төр засаг болон зэвсэглэсэн сөрөг хүчний хооронд мөргөлдөөн болсоор байгаа билээ. НҮБ-ын мэдээгээр 70 мянга орчим хүн амь насаа алдаад байна. Гадаадаас дэмжлэг авч байгаа сайтар зэвсэглэсэн дайнчидтай байлдаж байна гэж Сири улсын төр засаг мэдэгдсээр байгаа юм.