Сири улс дахь цэргийн гэмт хэргийн материалыг НҮБ-ын Олон улсын шүүх таслах газрын прокурор асан Карла дель Понте Олон улсын эрүүгийн шүүхэд \ОУЭШ \ шилжүүлэхийг НҮБ-ын АЗ-д санал болголоо. Тэрээр Сири улсад хүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг мөрдөн байцаах комиссийн гишүүний хувиар НҮБ дээр үг хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэгийг шүүх шийтгэх явдалд хамтран ажиллахыг уриаллаа гэж Франс Пресс агентлаг уламжилсан байна. Өнөөдөр НҮБ-ын комиссийн тавьсан илтгэлд Сири улсын мөргөлдөөнд оролцож байгаа хоёр тал хоёулаа цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж өгүүлсэн байна. НҮБ-ын хүний эрхийн асуудлаарх удирдах газарт тус комисс 3-р сард Сири улс дахь цэргийн гэмт хэрэгт холбоотой хүмүүс болон бүлэг хүмүүсийн нэрсийн хаалттай жагсаалтыг танилцуулах болно. Сири улстай хөрш улсууд сирийн босогчдыг улам идэвхтэй зэвсэглэж байна гэж илтгэлд онцлон тэмдэглэсэн байна. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Асадын талынхны хүчний эсрэг байлдаж байгаа засгийн эсрэг хүчний байлдааны үйл ажиллагаа идэвхижиж байна.