Валютын халуун дайн болохгүй гэхдээ хүйтэн дайн зайлшгүй. Москвад болсон санхүүгийн “G-20”-ийн хуралдааны дүнг Хятадад ийнхүү тайлбарлалаа. Тус тайлбарт үндэсний валютын өрсөлдөөнт ханшны бууралтаас түтгэлзэх тухай амлалтад сэжиглэнгүй хандсан байна.

Энэ тайлбарыг өнөөдөр Синьхуа агентлаг албан ёсоор тараасан байна. Валютын дайны асуудлыг тус агентлаг “G-20”-ийн хамгийн хурц асуудал гэж нэрлэсэн байна. Үндэсний валютын өрсөлдөөнт ханшны бууралтыг хэзээч гаргахгүй гэж сангийн сайд нар болон төв банкны удирдагчид амалсан байна. Үндэсний эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлхийн тулд валютын ханшыг хуурамчаар тогтоох нь хууль бус гэж тэд үзсэн байна. Энэ томьёололыг “G-20”-ийн хуралдааны оролцогчид болох хятадын төлөөлөгчид дэмжсэн байна. Гэхдээ Синьхуа агентлагын тайлбарт энэ бол зүгээр нэг тунхаглал байсан гэж бичжээ. Энэ мэдэгдэлд системийн болон эрх зүйн хүч байхгүй юм. Тэгэхлээр “үндэсний валютын худалдан авах чадварыг дээшлүүлэхтэй тэмцье” гэсэн уриатай үндэсний валютын өрсөлдөөнт ханшны бууралтаас дэлхий дахин зайлсхийх баталгааг энэ тунхаглал өгч чадахгүй бололтой. Улс төрийн судалгаа, таамаглалын төвийн удирдагч Андрей Виноградов энэ үнэлгээтэй санал нэг байна: « “G-20”-ийн олон зөвшилцөөнийг мөрддөггүй, учир нь эдийн засгийн хөгжлөөс илүү үндэсний эдийн засаг болон дотоод улс төрийн бодлогын ашиг сонирхол бүхнээс дээгүүр тавигдаж байгаа юм. Ийм учраас л байнга тохиролцож, валютын дайн хэзээч болохгүй гэж бие биенээ тайвшруулсаар ирсэн юм. Гэхдээ тухайн үе бүрт бид валютын фронт дээр тактикийн болон стратегийн тулаан явуулхад бэлэн байдаг юм. Тэгэхлээр бүх зүйл урьд нь яаж үргэлжилсэн яг тэгж л үргэлжлэх болно» гэж тэр ярилаа.

Япон улс валютын дайны шинэ голомт гэж Синьхуа агентлаг шууд нэрлээгүй ч ийм ойлголтыг өглөө. Сүүлийн саруудад японы иен 20%-иар үнэгүйдлээ. Энэ бол шинэ ерөнхий сайд Синдзо Абэгийн валютын бодлогын үр дүн гэж нийтлэлд өгүүлсэн байна. Үүний дараагаар өмнөд солонгосын вон, Тайванийн шинэ доллар болон Зүүн Өмнөд Азийн бусад улсуудын валют суларч эхэлсэн байна.

Харин “G-20”-ийн төгсгөлийн мэдэгдэлд Япон улсын санхүүгийн бодлогыг шүүмжлээгүй байна. Иены ханшийг зохион байгуулалтайгаар бууруулсан тухай үнэлгээ энэ мэдэгдэлд байхгүй юм. Байдлаас ажихад хятадын төлөөлөгчид Москвад японы эсрэг шинэ фронт нээхийг хүсээгүй бололтой. Гэхдээ өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ. Зөвхөн улс төрийн нөхцөл байдлаас ч болоогүй бололтой. Дорнод Хятадын тэнгис дэх маргаантай арлаас болоод хятад, японы харилцаа “мөстөлтийн үеэ” туулж байгаа билээ. Эдийн засгийн талаас нь авч үзвэл япон, хятадын худалдааны эргэлт бараг 350 тэрбум доллар болж байгаа билээ. Хятад улс Япон улсын гол экспортын болоод импортын түнш болсон билээ. Японы экспортын 20%-ийг хятад эзлэж байгаа юм. Харин хятадын импортын 11% нь Япон улсад ногдож байна. Эндээс харахад иены ханшын өчүүхэн бууралт японы экспортчидод нэг талын давуу талыг бий болгож хятад, японы харилцааны дээгүүрэх аадар борооны хар үүлийг нүүгэлтүүлж байна. Гэхдээ Хятад улс одоохондоо Япон улс болон АНУ, ЕХ-нд доллар, еврогийн ханшийг бууруулах маягаар хариу өгч чадахгүй юм. Ихэнх үндсэн валютуудын дундаас зөвхөн юань л үндэсний валютын өрсөлдөөнт ханшны бууралтын талаар явуулж байгаа стратегийн хүндрэлтэй байдалтай тулгарч байна гэж Синьхуа агентлагын тайлбарт өгүүлсэн байна.

Таамглалаас ажихад 2013 онд 1 доллартой харьцах юанийн ханш 6,1-6,3-ийн хооронд хэлбэлзэх бололтой. Юанийг байнга бэхжүүлж байгаа ч гэсэн АНУ хятадыг урьдын адил “валютын луйварчин” гэж нэрлэсээр байна. Гэхдээ Москвад болсон “G-20”-ийн хуралдаан дээр Хятад улсыг шууд шүүмжлээгүй ч гэсэн америкчууд, европчууд энэ сэдвийг хаасан гэсэн үг огт бишээ.