Оросын засгийн газраас Интернетийг сонгуулийн кампанит ажиллагааны зайлшгуй нэг хэсгийн хувьд хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулав. Тухайлбал намын ба олон нийтийн байгууллагын нэрсийн жагсаалтыг цаасан ХМХ биш Интернетэд нийтлэхийг санал болгожээ.

Гүйцэтгэх засаг захиргаа - ийн шийдвэрээ тайлбарлан хэдэн шалтааныг дурдав. 1-рт орчин цагийн технологи оросын бараг бүх оршин суугчид хүртээлтэй байна.Сонгогч гэртээ интернетгүй байвал улсын бух байууллага, засаг захиргааны байгууллага, нийтийн байранд түүнийг үнэ төлбөргүй хэрэглэх боломж байгаа. Харин сонины тухайд гэвэл нэрсийн жагсаалыг нийтлэсэн дугаарыг олж авах хэрэгтэй.

Интернетийг хэрэглэснээр төсвийн хөрөнгө хэмнэж болно. Түүнийг сонинд нийтлэх нь үнэтэй юм. Бүртгэх системийг хялбарлчласнаас хойш намуудын тоо нэмэгдсэн учир нэрсийн жагсаалтыг сонгогчдод танилцуулах нь улсаас их хэмжээрний хөрөнгө шаардаж байна.

Орос улсад хөгжиж байгаа олон намт систем санал хураалтын техникийн ёс журмын асуудлыг хууль тогтоогчдод тавьжээ. Сүүлийн жилүүдэд Сонгуулийн төв комисс санал автомат журмаар амжилттай тоолж байна. Энэ зорилгоор сонгуулийн хэсгүүдийг сонгуулийн саналыг тоолох цогц багаажаар тоногложээ. Машин яв цав ажиллаж, нямбай тоолж байна. Гэвч мөн багаж тодорхой хэмжээний хуудасыг л тоолж мэднэ. Зөвхөн 15 нэр дэвшэгчийн тухай мэдээлэл - ийн хуудаст багтах юм. Харин эдугээ ОХУ-ын хууль зүйн яам 50 гаруй намыг буртгээд байна. Эдгээр нам сонгуульд оролцох эрхтэй. Бух намын нэрийг нийтлэвэл сонгуулийн хуудас 1,5 метр урт болох юм. Өөрөөр хэлвэл автомат журмаар тоолох - ийн багаажаас татгалзаж, иргэдийн итгэлийг эвдэж эсвэл сонгуулийн системд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ОХУ-ын Улсын думын Үндсэн хуулийн хууль тогтоомжийн хорооны тэргүүн Владимир Плигин хэлээд: «Бид санал хураалтын технологи, сонгуулийн хуудасын асуудлыг эргэцүүлэн бодох тухай улс төрийн намуудад мэдээлсэн. Эцэст техникийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Одоо ашиглаж байгаа техникийн хэрэгслийг цаашид ашиглах эсвэл санал хураалтын хайрцагийн системд буцах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Гол зорилт санал хураалтыг аль болох ил тод, хүртээлтэй, ойлгомжтой болгоход оршино» гэж онцлов.

Намуудыг илүү том болгох санал ч дэвшүүлжээ. Дөнгөж 500 гишүүнтэй намыг Орос улсад буртгэж байна. Олон сая хүн амтай улсын хувьд энэ нь ялимгуй тоо хэмжээ гэж Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн захирал Сергей Марков хэлээд: «Томоохон нам улс оронд илүү ашигтай хийгээд жинхэнэ сонголт хийх боломж сонгогчдод олгож байна гэлцдэг. Юу гэвэл 100-аас зөв сонгоход хэцүү. 5-10 намаас хэвийн сонгон авч болно. Сүүлийн үед Орос улсад жижиг маш олон нам байгуулагдсан. Шинжээчид нэр дэвшэгчдийн нэрсийн жагсаалтыг Интернетэд нийтлэх тухай засгийн газрын саналыг дэмжиж байна. Маш олон намаас зөв сонгож авахад хэцуу. Нэрсийн жагсаалтыг урьдчилан үзэж, сонгуулийн хуудасаас сонгож авах нам буюу нэр дэвшэгчийн дугаарыг цээжлэх зөвлөмж сонгогчдод өгч байна» гэж хэлсэн.