Эдүгээ ЮНЕСКО- НҮБ-ын ШУ, боловсрол, соёлын байгууллага хэзээ хэзээнээс чухал ач холбогдолтой болсон. Дэлхийд хүмүүнлэгийн хямрал гарсан хийгээд ЮНЕСКО-гийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй бол дэлхийн өвийн үлэмж хэсгийг алдаж мэднэ гэж ЮНЕСКО-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Элеонора Митрофанова «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглэв.

Эдүгээ ЮНЕСКО шинэтгэлийн хүнд түвэгтэй үед шилжсэн юм. Байгууллагыг олон улсын үйл явдлуудад нөлөөлөх шуурхай хэрэгсэл болгох шаардлага гарснаас гадна АНУ гишүүний татвар төлөхөөс татгазсантай холбогдон төсвийн хямрал үүсэв. Палестиныг байгууллагын гишүүн болгосны хариуд Вашингтон ийн арга хэмжээ авчээ. Үнэн чанартаа АНУ гишууний татвараа үүний өмнө төлөхөө больсон гэж Элеонора Митрофанова тэмдэглэн хэлээд: «Нэлээд ноцтой хямрал гарав. Хямрал гүнзгий шинэтгэл ухамсартай явуулахыг шаардав. Учир нь олон асуудал тулгарсан юм. Шинэтгэл бол боловсон хүчин цомтгох, өөрчлөн байгуулах төдийгүй ЮНЕСКО-г илүү шуурхай амьд оргинизм болгох арга хэмжээ юм. Гэвч түүнийг аюул сорилтод хариу өгөх оюуны организмын хувьд байгуулсан билээ. Харин аж амьдрал өөрчлөгдсэн. ЮНЕСКО дэлхий даяар олон салбартай. Эдгээр салбарыг ажиллаж байгаа орнуудад ашиг тустай болгож, үр нөлөөг нь өргөжүүлэх хэрэгтэй. ЮНЕСКО бол одоо хэзээ хэзээнээс чухал ач холбогдолтой байгууллага болсон. Учир нь дэлхий дахинд хүмүүнлэг, ёс суртахуун, үзэл суртлын хямрал гарсан байна. Өөр олон хямрал үүнтэй холбоотой» гэлээ.

Африк тив болон адил тэгш байдал ЮНЕСКО-гийн хувьд урьтлал болсон. Ер нь байгууллага янз бурийн салбарт олон асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал цунамийг урьдчилан мэдээлэх, биологийн нөөцийг хадгалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гойд анхаарал тавьж байна. ЮНЕСКО дэлхийн өвийг хэвээр хадгалахад их үүрэг гуйцэтгэж байна. Оросын 25 объект Дэлхийн өвийн цэст багтсан хийгээд мөн цэс өргөжиж байна гэж Элеонора Митрофанова хэлээд: «Ирэх онд Орос улс БНТатарстан Улсын Свияжск арал болон Булгар археологийн том газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн цэст багтаахаар төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан нер их ажил хийсэн. Манай 18 объект цэст багтаад байна. Энэ нь хүнд түвэгтэй асуудал юм. Ямар нэг объектыг Дэлхийн өвөд хамруулахын өмнө асуудлыг буурьтай эргэцүүлэн бодох хэрэгтэй. Юу гэвэл цэст багтаавал ашитглах, дэвсгэр нутгийг өргөжүүлэх, бизнес хөгжүүлэхийг хатуу хязгаарлдаг» гэв.

Харамсалтай нь Дэлхийн өвийн цэст багтах нь ч соёлын үнэт объект хадалагдах баталгаа биш. Америкийн танкууд Ирак улсад цөмрөн орж, Вавилоны үлдэгдлийг устгав. Афганистанд талибууд Узууны үеэс өдгөө хүртэл хадгаладаж ирсэн Буддын барималуудыг эвдэн нураав. Мали улсад босогчид эртний хосгуй гар бичмэл бүхий номын санг шатаажээ. ЮНЕСКО ийн бузар булай ажиллагааг зогсоох аргагуй. Гэвч байгууллага эрт дээр үеэс дэлхийд хадгалагдаж ирсэн үнэт баримал, барилга байгууламжуудыг нийт олонд мэдээлж байна. Мэдээлэх нь ЮНЕСКО-гийн зорилтын нэг гэж Элеонора Миттрофанова тэмдэглэн хэллээ.