Эквадорын өнөөгийн ерөнхийлөгч социалист намын төлөөлөгч Рафаэль Корреа ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд тэргүүлж байна. Орон нутгийн сонгуулийн төв комиссиос мэдээлснээр санал хураалтад оролцогчдын бараг 57 хувь нь Корреаг дэмжив. 24 хувь санал авсан Гильермо Лассо хоёрт орж байна. Нийт 11,6 сая хүн сонгуульд оролцов. Корреа ялсныг түүний гол өрсөлдөгч Лассо хүлээн зевшеерлее. Ялалтаа хорт хавдрын мэс засал хийлгээд Кубад эмчилгээ хийлгэсээр байгаа өөрийн анд Венесуэлагийн ерөнхийлөгч Уго Чавест зориулж байна гэж Корреа мэдэгдлээ. Өөрийн зүгээс Чавес гадаад орнудын удирдагчдаас түрүүн сонгуульд ясан Корреад мэнд хүргэжээ.