Өнөөдөр Армени улсад явагдаж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн явцад онц тохиолдол гараагуй гэж тус улсын Сонгуулийн төв комиссын дарга Тигран Мукучян мэдэгдлээ. Түүний хэлснээр Арменийн сонгуулийн 41 тойрогт 2 мянга орчим сонгуулийн хэсгийг нээжээ. Өнөөгийн ерөнхийлөгч Серж Саргсян, ерөнхий сайд асан Грант Багратян нар болон өөр таван нэр дэвшэгч төрийн тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөж байна.

Армени улсын ерөнхийлөгчийг таван жилээр сонгоно. Олонхи санал авсан нэр дэвшэгч сонгуульд ялах юм. Сонгуулийн урьдчилсан дүнг маргааш зарлаж мэдээлнэ.

Гэвч Арменийн Ерөнхий прокурорын газар иргэдийн сонгох эрхийг зөрчсөн тухай 88 мэдээллийг шалган байцааж байна гэж Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн алба мэдээллээ. Шалган байцаах ажиллагааны үр дүнд нэгэн мэдэгдлээр эрүүгийн хэрэг үүсгэх юм.