Орос улсын Онц байдлын яам хүмүүнлэгийн тусламжийн ачаа бухий хоёр онгоцоо Сири улс руу явуулах тухай өнөөдөр тус яамны сайт мэдээллээ.Өнөөдөр хүмүүнлэгийн тусламжийн барааг Ил-62, Ил-76 хоёр онгоцод ачих тухай ОБЯ мэдээлжээ. Эдгээр онгоцоор 11, 33,5 тонн ачаа Сири улсад хүргэнэ. Сирийн эрх баригчид, зэвсэгт сөрөг хүчний хоорондын зэвсэгт мөргөлдөөн 2011 оны 3-р сараас хойш зогсоо зайгуй үргэлжилж байна. НУБ-ын тоо баримтуудаас харахад энэ завсар тус улсад 60 мянга орчим хүн амь үрэгджээ.