Өнөөдөр Брюссельд ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссентай уулзана. Үүний өмнө ОХУ-ын ГЯХ-аас мэдээлсэнчилэн тэд Орос улс, НАТО-гийн хоорондын харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Талууд 2014 оноос хойшхи эвслийн шинэ уургийн асуудлаар явагдах санал шүүмжлэлийг оролцуулан Афганистан улсын байдлыг хэлэлцэнэ. Түүнээс гадна Орос улс-НАТО зөвлөлийн улс төрийн арга хэмжээний цаг хуваарийг авч үзэхийг мэдээлэлд заажээ.

Уулзалт хаалттай болох учир хэвлэлийн төлөөлөгчдийг оруулахгуй гэж Умард Атланын эвсэл тайлбарлан мэдээлэв.

Түүнээс гадна өнөөдөр Сергей Лавров Орос улс, Исланди, Норвеги ба ЕХ нэгдсэн «Хойд хэмжуур» гэгчийн сайд нарын 3 дахь уулзалтад оролцоно. Энэ уулзалтаар Хойд Европт хамтран ажиллах тулгамдсан асуудлыг авч үзэж хэлэлцэх юм.