Өнөөдөр Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон гурван өдрийн айлчлалаар Энэтхэг улсад хүрэлцэн очсон тухай Би-би-си телевиз радиогийн корпораци мэдээллээ. Айлчлалын зорилго 2015 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхэд оршино. Мөн он гэхэд Их Британи Энэтхэг улсын хоорондын хэлхээ холбоо ХХI зуунд түнш улсуудын харилцааны үлгэр жишээ болно гэдэгт Кэмерон найдаж байна. Англи-италийн Augusta Westland пүүсээс Энэтхэг улсад нисдэг тэрэг нийлүүлхтэй холбогдон үүссэн шуугиан маргаан айлчлалд зохисгуй нөлөөлж байна. Зүүч этгээдэд хахууль өгсөн бололтой гэж италийн мөрдөн байцаагчид тааварласнаас хойш хэлэлцээрийг цуцласан билээ. Энэтхэгийн эрх баригчид хэргийг өөрснөө мөрдөн байцааж эхлэв.