Хятад-оросын харилцаа БНХАУ-ын дипломат үйл ажиллагааны урьтлал хэвээр байгааг БНХАУ-ын шинэ удирдагч Си Зиньпиний Орос улсад өөр орнуудаас түрүүн айлчлах нь нотлон харуулж байна гэж өнөөдөр «Хуаньцю шибао» сонинд бичжээ. Хятадын хэвлэлд мэдээлснээр Си Зиньпин БРИКС булгийн 5-р дээд хэмжээний уулзалтад оролцохоор ЕАБНУ-д хүрэлцэн очхынхоо өмнө 3-р сарын 25-27 өдрүүдэд Москвад айлчлана.

2012 оны 11-р сард ХКН-ын ХУ111 их хурлаас Си Зиньпинийг ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон юм. Энэ оны 3-р сард Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганаар түүнийг төрийн тэргүүн- БНХАУ-ын даргаар томилон батлана. Түүнчлэн Си Зиньпин БНХАУ-ын Цэргийн Төв зөвлөлийн дарга болно. Эдүгээ тэрээр ХКН-ын ТХ-ны мөн адил цэргийн зөвлөлийг тэргүүлж байна.