ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар утсаар ярилцаж, ойрын үед биеэчлэн уулзах боломжийг хэлэлцсэн гэж ГХЯ-ны мэдээлэлд өгүүлжээ. Тэд өчигдөр сирийн зохицуулалт болон БНАСАУ-ын тойрны байдлыг хэлэлцэв. Сергей Лавров, Жон Керри нар сирийн хямралыг хөндөж, «бүх талын хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоож, засгийн газар, сөрөг хүчний яриа хэлцээг эхлүүлэх нь зайлшгуй чухлыг» батлав.

Талууд Сергей Лавровын санаачилгаар БНАСАУ-ын саяхны цөмийн туршилтыг харгалзан Зүүн-хойд Азийн байдлыг авч үзэж хэлэлцсэн юм. Лавров Керри хоёр ойрын үед биеэчлэн уулзах боломжийг оролцуулан эдгээр ба өөр асуудлаар харилцаа холбоотой байхаар тохиролцов.