Орос Хятад хоёр улс хятадын ачаа тээврийн Ту-204-120СЕ нисэх онгоцыг нисдэг лаборатори болгон хувиргах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай «Интерфакс» агентлаг балан хамгаалалт- аж үйлдвэрийн цогцолборын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Түүний хэлснээр хятадын талаас нэг жилийн дотор хийж дуусгахаар төлөвлөсөн эхний ажлыг санхуужуулэв. Оросын нисэх онгоцны зохион бүтээх «Туполев» компани нисэх онгоцыг нисдэг лаборатори болгон тоноглох төслийг хэрэгжүүлэх юм.

Ту-204-120СЕ онгоц чингэлэгт хийсэн ачаа тээшийг тээвэрлэнэ. Тус тус 20 тонн жинтэй хоёр «Роллс Ройс» хөдөлгүүрээр нисэх онгоцыг тоноглосон байна. Онгоцны нисэх туйлын масс нь 105 тонн юм. Орос улсын сертификаттай нисэх онгоцыг Хятад улсад ашиглаж байна.