Эрдэмтэд баасан гаригийн өглөө Оросын Уралын Челябинск хот орчимд солирын хэмхэрхийнүүдийг Чебаркуль нуураас холгүй олжээ. Тэдгээр дэлхий гаралтай биш байгааг химийн судалгааны дүн нотлон харуулсан тухай өчигдөр Оросын ШУА-ийн солирын хорооны гишүүн Уралын холбооны их сургуулийн төлөөлөгч Виктор Гроховский РИА Новости агентлагад мэдээллээ. Орон нутгийн ДХЯ-ны удирдах газраас мэдээлснээр тэнгэрт дэлбэрсэн объектын арваад хэмхэрхий янз бүрийн чиглэлээр тараж, нэгэн нь Чебаркуль нуурт унаж, бараг 8 метро голчлолтой харзыг үүсгэв. Харзыг тойрон цуглуулсан хар хатуу бодисын 0,5-1 см хэмжээний жижигхэн хэмхэрхийнүүдийг шинжлэн судлахаар явуулжээ. Олсон хэмхэрхийнүүд үнэхээр солирын чулуулаг гэдгийг эрдэмтэд батлав. Шинжээчид харз дээр очоогүй. Гэсэн ч тэнд «солир байна» гэж Гроховский өгүүлэв. Солир Челябинскэд унасны уршгаар 1 мянга гаруй хүн шархдаж бэртсэн хийгээд 52 хүний эмнэлэгт хэвтүүлжээ. 5 мянга орчим байшин түүний дотор 100 мянган айл суудаг 3700 гаруй орон сууцны байшингийн цонхууд хагалав. 1 тэрбум рублийн хохирол учирсан тухай орон нутгийн эрх баригчид урьдчилан мэдээлжээ.

Гэрэл зураг