Зуун тэрбум гаруй рублийн үнэтэй 26 хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Красноярскийн эдийн засгийн форумын 10 дахь удаагийн уулзалтын урьдчилсан дүн болж байна. Энэ удаагийн форум “Орос улс өөрчлөлтийн карт” гэсэн уриан дор болж байна. Энд Ази, Европыг холбох үндсэн холбогч болох Сибирьт онцгой анхаарал хандуулсан байна. Дмитрий Медведев өөрийн хэлсэн үгэндээ энэ тухай онцлон дурдлаа.

Сибирийн олон улсын нөөц бололцоог ашиглах тухай ярих ёстой юм. Учир нь Сибирь бол бидний гадаадын түншүүдтэйгээ үйлвэрлэлийн хоршоолол байгуулах болон худалдааг хөгжүүлэх гүүр юм. Ази, Европын хооронд ачаа тээвэрлэхэд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэх ёстой нисэх онгоцны буудал, тэнгисийн боомтууд, тээврийн сүлжээтэй эдгээр нь холбоотой юм. Ирээдүйд Европ, Ази, Америкийн хооронд ч чухал үүрэг гүзйцэтгэнэ. Үүний тулд Транссиб, Бам, Тэнгисийн хойд зам зэрэг одоогийн механизмуудыг ашиглах шаардлагатай ба түүнийг хөгжүүлж, боломжийг нь нэмэгдүүлэх ёстой юм. Бид Гаалийн холбоо байгуулаад байна. Эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулах гэж байна. Энд Сибирийн үүрэгийг үнэлэхгүй байж болохгүй юм гэж тэр ярилаа.

ОУ ойрын хөршүүд, ЗӨА-ийн орнууд, ирээдүйд Америктэй харилцан ажиллагааны чухал хэсэг болох төслүүдийн нэг бол “Ангар-Енисейн аж үйлдвэрийн кластер” хөрөнгө оруулалтын төслийг хөгжүүлэх явдал юм. Энэ төсөлд Богучанын УЦС, Ванкорын нефть хийн орд газар, “РУСАЛ Красноярскийн хөнгөн цагааны завод” зэрэг томоохон үйлдвэрийн газрууд багтаж байгаа юм.

Красноярскийн хязгаарыг хөгжүүлэх нэгдэл бүх хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс энэ төслийн санаачлагч нь юм. Энэ шинэ кластерын ачаар энэ бүс нутагт 6500 ажлын шинэ орон тоо бий болох юм. Энэ төслийн хүрээнд Ангар мөрний Нижнеангарскт ээлжит УЦС барих ба Енисей мөрөн дээгүүр шинэ гүүр тавих юм. Ангар-Енисейн кластерын төслийг хэрэгжүүлэх эхний ээлж нь 2013 онд эхлэх ба хоёр дахь ээлжийг 2014 онд эхлүүлхээр төлөвлөөд байна.

Ойн форум Красноярск хотод өндөрлөлөө. Харин одоо дугуй ширээний ярианы үеэр гаргасан оролцогчдын үндсэн саналыг зохион байгуулагчид нь засгийн газарт аль болохоор хурдан хүргэх шаардлагатай байна. Эхний ээлжинд эдгээр нь ОУ-ын болон Сибирийн хөгжлийн үндсэн чиглэл болох хүмүүсийн амьдралын түвшинг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн удирдлага болон бүс нутгийн бодлогыг төгөлдөржүүлэх зэрэг асуудлуудыг хамрах болно.