Москвагийн бурханы хөрөг зураач Пхеньян дахь үнэн алдартны сүмийн дотор талын зургийг зурна. Чимэглэлийн ажилд солонгосын зураачдыг татан оролцуулна гэж Оросын Үнэн алдартны сүм хийдийн Владивосток, Приморийн хязгаарын митрополид мэдээлсэн байна. Амьд бүхний эх, гэгээн Троицид зориулсан сүмийг БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ирийн зарилгаар 2006 онд Пхеньянд барьсан юм. Энэ сүмийг БНАСАУ-ын улсын төсвөөр барьж байгуулсан байна. Сүмд өдөр бүр хурал хуралддаг бөгөөд орон нутгийн үнэн алдартны нийгэмлэгийн гишүүд ирдэг байна.