Гадаадын өндөр мэргэшилтэй мэргэжилтнүүд оросын зах зээлийг ихэд сонирхож байна гэж Нийгмийн бодлого хариуцсан ОХУ-ын засгийн газрын тэргүүний орлогч Ольга Голодец үзэж байна. Парис хотод болдог олон улсын “Оюутны салон” үзэсгэлэнд энэ жил ОУ анх удаагаа оролцож байгаа юм. ОУ уламжлал ёсоор хүчирхэг байдаг инженер, математик, мэдээлэлийн технолог зэрэг мэргэжилүүдийг ихэд сонирхож байна гэж Голодец ярьсан байна. Үүнээс гадна улсын эдийн засаг өсөж байна. Жишээ нь, иргэний нисэх хүчин жилийн 17%-тай байна. Ер нь ОУ-д өндөр мэргэшлийн мэргэжилтнүүдийн хомсдол 1,5 сая хүн байгаа юм. “Өнөөдөр залуу хүмүүст ийм хурдан карьерийн өсөлтийг ОУ-аас өөр Европын нэг ч улс олгож чадахгүй гэж” засгийн газрын тэргүүний орлогч үзэж байна.