800 тонн мазут тээвэрлэж явсан оросын “Марин Альянс” хөлөг онгоц Япон тэнгист зогссон байна. Гол хөдөлгүүр нь ажиллахгүй болсон нь зогсох шалтгаан болсон байна гэж ОУ-ын ОБЯ мэдээлсэн байна. Находка боомт руу явж байсан энэ хөлөг дээр 20 далайчид байна. Эвдэрсэн хөлгийг чирч ирэхээр “Георгий Фройер” хөлөг замд гарсан байна.