Арабын Эмирүүдийн Нэгдсэн улсын нийслэл Абу-Дабид өнөөдөр нээгдсэн зэвсгийн олон улсын “АЙДЕКС-2013” үзэсгэлэн дээр ОУ цэргийн техникийн шинэхэн загваруудаа үзүүлж байна. Жишээ нь, хамгаалалтын хосгүй хэрэгсэл болон супер орчин үеийн цахим тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэчлэгдсэн Т-90 танкаа үзүүлэх юм. Бүхээг нь өндөржүүлсэн тохилог байдалтайгаараа онцлог танк дэмжих цэргийн машиныг үзүүлэх болно. Арабын Эмирүүдийн Нэгдсэн улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны сайд Денис Мантуров Ойрхи болон Дундад Дорнод бол оросын зэвсэгийн чухал зах зээлүүдийн нэг гэж мэдэгдсэн байна. Энэ зах зээлд зэвсгийн нийлүүлэлтийн 23% нь ногддог юм. Олон улсын энэ үзэсгэлэнд 59 орны 1112 компани оролцож байна.