Монгол улсын БХЯ-ны сайд Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ тэргүүтэй цэргийн төлөөлөгчид өнөөдөр албан ёсны айлчлалаар Москва хотод хүрэлцэн ирнэ гэж ОХУ-ын БХЯ-ны мэдээлэл ба хэвлэлийн албаны удирдах газраас “Интерфакс-АВН” агентлагт уламжилсан байна. ОУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал Сергей Шойгутай хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Хэлэлцээрийн явцад хоёр улсын батлан хамгаалах байгууллагуудын удирдагчид цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын төлөвийг хэлэлцэх ба олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах цаг үеийн асуудлуудыг авч үзэх болно гэж цэргийн байгууллагын төлөөлөгч мэдээлсэн байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу монголын зочид Москва муж дахь Цэргийн баруун тойргийн мото буудлагын 5-р тусгай бригад дээр очих ба сургалт материалын бааз, байлдааны бэлтгэлийн зохион байгуулалт, нэгтгэлийн цэргийн албан хаагчдын ахуй болон алба хаах нөхцөл зэрэгтэй танилцах юм байна. Айлчлал 2–р сарын 21-нд өндөрлөнө.