Сирийн асуудлаарх НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими өнөөдөр Египет улсын нийслэлд АОЛ-ийн тэргүүн Набиль аль-Арабитэй уулзаж хэлэлцээр хийнэ. Брахими, аль-Араби нар Сирийн хувьсгальч болон сөрөг хүчний үндэсний эвслийн гаргасан сирийн сөрөг хүчин болон төр засгийн хооронд хэлэлцээр хийх тухай саналыг хэлэлцэх болно. Хэрвээ хэд хэдэн нөхцлийг биелүүлвэл Сирийн төр засагтай хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж Сирийн хувьсгальч болон сөрөг хүчний үндэсний эвслийн Улс төрийн товчооны гишүүн Валид аль-Бунни урьд нь мэдэгдэж байсан юм. Сири улсын үндэсний эвлэрэлийн асуудал хариуцсан сайд Али Хайдар сөрөг хүчинтэй хийх хэлэлцээр Сири улсын нутаг дэвсгэр дээр болох ёстой гэж мэдэгдсэн байна. Хэлэлцээр хийх тухай сирийн сөрөг хүчний тэргүүн Моаза аль-Хатибагийн саналд эерэг хариу өгөхийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өнгөрсөн даваа гаригт сирийн засгийн газарт уриалсан байна.