Тогтвортой байдлы нь нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн санхүүгийн системийн шинэчлэлийг үргэлжлүүлэх тухай G-20-ийн шийдвэрийг ОУВС дэмжиж байна. Москвад болсон G-20-ийн төлөөлөгчдийн зөвлөлгөөний дүнгээр хийсэн ОУВС-гийн хувиарлагч захирал Кристин Лагардын Вашингтон хотод тараасан мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. Худалдааны гаалиар ивээх бүх төрлийн хэлбэрийн эсрэг үйл ажиллагаа явуулах болон зах зээлийн нээлттэй байдлыг хадгалах тухай “хорийн” саналыг угтан тосож байна гэж Лагард мэдэгдсэн байна. Москвагийн уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байсан асуудлуудыг Вашингтонд болох ДБ болон ОУВС-гийн удирдах байгууллагуудын хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж хувиарлагч захирал мэдэгдсэн байна. Тэр үеэр АНУ-ын нийслэлд “их хорийн” сайд нарын дараачийн зөвлөлдөөн болох юм.