Хятадын хүн ам Сар шинийн баярын өмнөх долоо хоногт 85,8 тэрбум долл. зарцуулжээ. Энэ нь өмнөх жилийнхээс 15 % илүү байсан гэж тус улсын худалдааны яам уламжилжээ. Билгийн тооллын Сар шинийн баяр тус улсад аргын толлоор 2-р сарын 10-ны шөнө эхэлсэн бөгөөд 16 ны өдөр хүртэл тус улсад албан ёсны амралтын өдөр байх юм. Уламжлал ёсоор энэ өдрүүдэд хятадын дэлгүүрүүд гайхалтай хямдрал зарладаг байна. Худалдааны яамны дамжуулснаар, Сар шинийн баярын өмнө хятадууд гоёл чимэглэлийн зүйлсийг авах нь олширчээ. Энэ жил өнгөрсөн оноос 38,1% өсчээ. Гэтэл харин ресторанд ордог нь багасчээ. Яамнаас мэдээлснээр, тус улсын хамгийн их баян бүс нутгийн нэг болох Чжэнцзян мужид гэхэд л рестораны ашиг 20% буурсан аж. Ийм хандлага нь юуны өмнө тус улсын эрх баригчдын үрэлгэн тооцоогүй байдалд зарласан тэмцлээр тайлбарлаж болох юм.