Олон улсын бөхийн холбооны /FILA/ тэргүүн Рафаэль Мартинеттийг албан тушаалаас нь огцоруулав. Ийм шийдвэрийг Таиландад болсон ФИЛА- гийн товчооны шуурхай хуралдаанаар гаргажээ. Үүний шалтгаан нь Олон улсын Олимпийн хорооноос 2020 оны Зуны Олимпийн наадмын хөтөлбөрөөс жүдо болон чөлөөт бөхийн барилдаанууд болоод эмэгтэй бөхийн барилдаануудыг хасах шийдвэр гаргасан явдал болжээ. Эцсийн шийдвэрийг ОУОХ энэ 9-р сард Буэнос-Айресэд болох 125 дахь чуулганаараа гаргах юм. Тэр үед 2020 оны наадмын нийслэл хотыг шалгаруулах бөгөөд одоогийн байдлаар Мадрид, Стамбул болон Токио нэр дэвшээд байгаа юм.