Орос улс АНУ-ын АНД бүс нутагт ПДХ системыг дэлгэрүүлэх асуудалд түгшиж байна гэж ГХЯ мэдэгдэлдээ дурджээ. Орос улсын ГХЯ- ны дэд тэргүүн Сергей Рябков “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа, Москва байдлыг хамгийн анхааралтай маягаар ажиглаж, дүн шинжилгээ хийж байна гэлээ. АНУ нь БНАСАУ-ын энэ долоо хоногийн эхэнд явуулсан туршилтыг АНД бүс нутагт өөрсөддөө ашигтай пуужингийн эсрэг боломжуудыг нэмэгдүүлэхээр нэмэлт нотолгоо болгон ашиглах болно гэдэгт итгэлтэй байгаагаа Рябков хэллээ. Орос улсын ГХЯ-ны дэд тэргүүн үзэхдээ, ПДХ систем нь стратегийн тогтвортой байдлыг хангах хэрэгсэл болж чадахгуй. Харин эсрэгээр хүчтэй эрсдэлүүдийг бий болгож мэдэх юм. Рябковын хэлснээр, БНАСАУ НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудын эсрэг цөмийн туршилт явуулсан нь жигшүүртэй хэрэг. Гэхдээ Орос улсын хувьд олон улсын хамтын нөхөрлөлийн орнуудын хариу арга хэмжээнүүд нь цаашид зэвсгээр хөөцөлдөхийг өдөөн хатгахгүй байх нь нэн чухал юм гэж өндөр албан тушаалын дипломат хэллээ.