Иордан голын баруун эрэг дээр оршдог израилийн “Офер” шоронд 300 орчим палестины иргэд эмх замбараагүй байдал үүсгэлээ. Орон нутгийн ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, жагсагчид хоригдож байгаа палестин хүмүүстэй эв нэгдлээ илэрхийлэхийг хүсчээ. Палестины яаралтай тусламжийн уламжилж байгаагаар, жагсагчид израилийн цэргүүдтэй мөргөлдөсний улмаас хоёр хүн галт зэвсгийн шарх авчээ. Босогчдыг тараахын тулд цэргүүд нулимс асгаруулах хий болон резинэн буу хэрэглэжээ. 14 хүн резинэн сумнаас шархадсан байна. Израилийн шоронгуудад хоригдож байгаа 5 мянга орчим палестинчуудын ихэнхи нь израильчууд руу дайрсаны улмаас хоригдсон ажээ.